Дасгалжуулагчийн сургалт

18485508_651795081686357_4411184489068167416_n

18582449_651793921686473_18744668550160344_n

Дасгалжуулагчийн сургалт

МТОХ-ноос Зүүн Азийн дасгалжуулагчийн сургалтанд хамрагдсан багш, дасгалжуулагчид сурсан зүйлээ бусаддаа зааж, харилцан туршлага солилцсон сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол-Японы төвд зохион байгуулав.
Сургалтын үеэр дугуйт тэшүүр, газрын теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортоор хичээллэх оюуны бэрхшээлтэй тамирчдыг сонгоход анхаарах зүйл, ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөө, энгийн хүүхдүүдтэй хамтарсан баг бүрдүүлж хичээллэхийн ач холбогдолыг онцоллоо.
Сургалтанд тусгай сургуулийн багш дасгалжуулагч нараас гадна Тусгай олимпийн хөдөлгөөнд нэгдэн орж буй ЕБ-ийн 118 дугаар сургууль болон Оюуны ундраа цогцолбор сургуулийн багш нар оролцсон тул тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах онцлогийн талаар мэдлэг туршлагаа хуваалцсан нөхөрсөг уур амьсгалтай, үр дүнтэй сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэв.

18582259_651795611686304_1498551838549562772_n      18556176_651794981686367_1383358503416129001_n

18486198_651794131686452_7092357397137927446_n      18485462_651795085019690_5103554600959083122_n18485508_651795081686357_4411184489068167416_n      18527661_651795168353015_1286748723098689832_n17796071_651805951685270_1962073717486906864_n      18486410_651793918353140_1460273129188500885_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *