Хамгийн олон тамирчид оролцсон тэмцээн

18520006_651789188353613_7254480304982380249_n

18555949_651789615020237_3373310030945404565_n

Хамгийн олон тамирчид оролцсон тэмцээн

Монголын Тусгай Олимпийн Хороо 2017 оны Зуны наадмын Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн тэмцээнийг Төв Цэнгэлдэх хүрээлэнд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Тусгай олимпийн хөдөлгөөн эхэлснээр спортоор хичээллэх хүүхдүүд, тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, амьдралын шинэ эрч хүч, өөртөө итгэх итгэл, урам зориг авч буй төдийгүй хөдөлгөөнд нэгдэгсдийн хүрээ улам өргөжиж байгааг хэлэхэд таатай байна.

Энэ удаагийн Хөнгөн атлетикийн тэмцээнд УБ хотын 25, 55, 63, 70 дугаар тусгай сургуулиуд, Монголын Дауны холбоо, ЕБ-ийн тэгш хамруулах сургалттай 130 дугаар сургууль, Монголын Аутизмийн холбоо, Өгөөмөр сэтгэл ТББ-ийн дэргэдэх Сайн найз хүүхэд хөгжлийн төвийн нийт 350 тамирчид оролцож байгаа нь МТОХ-ны түүхэнд хамгийн олон тамирчид оролцож буй тэмцээн болов.

Түүнчлэн тамирчид, шүүгчид тангараг өргөж, төрийн дуулал эгшиглүүлэн төрийн далбаа, МТОХ-ны тугийг мандуулсан шинэлэг зүйлүүд их байсан бөгөөд Бритиш Олон улсын сургуулийн сурагчид ирж, манай тамирчдыг хөгжөөн дэмжлээ. Тэмцээнийг хөнгөн атлетикийн шүүгч н.Нармандахаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шүүгч нар удирдан явуулав.

Хөнгөн атлетикийн тэмцээнийг 70 дугаар сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит болгон хамтран зохион байгуулсан бөгөөд наадмын нээлтийг жүжигчин Э. Ууганбаяр хөтөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЮниКорн энтэртэйнмент хамтлаг уран бүтээлээсээ толилуулан, Төв Цэнгэлдэх хүрээлэн, болон Таван Богд Фүүдс Пицца ХХК ивээн тэтгэж тусгай олимпийн хөдөлгөөнд дуу хоолойгоо нэгтгэсэн, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө анхаарлаа хандуулсан, сайхан арга хэмжээ болсон тул хамтарч ажилласан, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

18556999_651785565020642_6478455312432442476_n       18527906_651790741686791_7173783107476016888_n18527700_651796311686234_238296452559818421_n       18520006_651789188353613_7254480304982380249_n18519765_651785701687295_8892994046479293146_n       18485585_651785588353973_4365433572678570428_n18447325_651785821687283_6601495686286690045_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *