“Шавь” цогцолбор сургуулийн сурагчид Тусгай олимпийн талаар шимтэн сонсов.

18157238_641787682687097_9132221849699481676_n

“Шавь” цогцолбор сургуулийн сурагчид Тусгай олимпийн талаар шимтэн сонсов.

2017 оны 4 дүгээр сарын 25-нд Монголын Тусгай Олимпийн тамирчин, Зүүн Азийн бүсийн элч тѳлѳѳлѳгч Б.Ерѳѳлт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн үе тэнгийн хүүхдүүддээ Тусгай Олимпийн хѳдѳлгѳѳн болон ѳѳрийнхѳѳ амжилт, туршлагын тухай танилцуулга хийж мэдээлэл ѳглѳѳ. Уулзалтыг Б.Ерѳѳлтийн чиглүүлэгч багш Г.Булган, “Best Buddies” олон улсын хѳтѳлбѳрийн зохицуулагч Г.Ариунаа нар зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Б.Ерѳѳлтийн ширээний теннисний дэмжин тоглогч Г.Бодь-Эрдэнэ оролцож, хэрхэн дэмжин тоглогч болсон түүх, туршлагаа хуваалцаж, дэмжин тоглогч нь оюуны бэрхшээлтэй тамирчдад ямар ѳѳрчлѳлт авчирч, нѳлѳѳлѳхѳѳс гадна ѳѳрѳѳ хэрхэн хѳгждѳг тухай ярилаа.

Уулзалтанд оролцсон тус сургуулийн 7-8-р ангийн сурагчид сонирхсон асуултуудаа асууж, спортоор хичээллэдэг зарим хүүхэд дэмжин тоглогч болох сонирхлоо илэрхийлж харилцан санал солилцлоо. Хүүхдүүдийн хувьд Тусгай Олимпийн тухай ойлголт анх удаа авч байгаагаа хэлж байсан нь ийм тѳрлийн арга хэмжээгээр дамжуулж Тусгай Олимпийн тухай олон нийтэд мэдээлэл түгээх, хүүхэд залуучуудад оюуны бэрхшээлтэй хүмүүс зарим талаараа ялгаатай ч хѳгжих боломжтой, хүсэл зорилготой байдаг гэдгийг ойлгуулах шаардлагатай гэдгийг харуулсан юм.

Уулзалтанд идэвхтэй оролцсон нийт сурагчид, хамтран ажилласан “Шавь” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Дорждэрэмд талархал илэрхийлье.

18157747_641787776020421_7595303789591076222_n18157606_641787119353820_1013432291743831250_n18157483_641787779353754_6743544838063969847_n18157238_641787682687097_9132221849699481676_n18119599_641787286020470_2830244264360276378_n18118932_641787126020486_5587557804649834924_n18118452_641787536020445_230559860395266011_n18010075_641787122687153_2967860649668033226_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *