Category Archives: Supporters

Дасгалжуулагчийн сургалт

18485508_651795081686357_4411184489068167416_n

18582449_651793921686473_18744668550160344_n

Дасгалжуулагчийн сургалт

МТОХ-ноос Зүүн Азийн дасгалжуулагчийн сургалтанд хамрагдсан багш, дасгалжуулагчид сурсан зүйлээ бусаддаа зааж, харилцан туршлага солилцсон сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол-Японы төвд зохион байгуулав.
Сургалтын үеэр дугуйт тэшүүр, газрын теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортоор хичээллэх оюуны бэрхшээлтэй тамирчдыг сонгоход анхаарах зүйл, ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөө, энгийн хүүхдүүдтэй хамтарсан баг бүрдүүлж хичээллэхийн ач холбогдолыг онцоллоо.
Сургалтанд тусгай сургуулийн багш дасгалжуулагч нараас гадна Тусгай олимпийн хөдөлгөөнд нэгдэн орж буй ЕБ-ийн 118 дугаар сургууль болон Оюуны ундраа цогцолбор сургуулийн багш нар оролцсон тул тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах онцлогийн талаар мэдлэг туршлагаа хуваалцсан нөхөрсөг уур амьсгалтай, үр дүнтэй сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэв.

18582259_651795611686304_1498551838549562772_n      18556176_651794981686367_1383358503416129001_n

18486198_651794131686452_7092357397137927446_n      18485462_651795085019690_5103554600959083122_n18485508_651795081686357_4411184489068167416_n      18527661_651795168353015_1286748723098689832_n17796071_651805951685270_1962073717486906864_n      18486410_651793918353140_1460273129188500885_n

“Шавь” цогцолбор сургуулийн сурагчид Тусгай олимпийн талаар шимтэн сонсов.

18157238_641787682687097_9132221849699481676_n

“Шавь” цогцолбор сургуулийн сурагчид Тусгай олимпийн талаар шимтэн сонсов.

2017 оны 4 дүгээр сарын 25-нд Монголын Тусгай Олимпийн тамирчин, Зүүн Азийн бүсийн элч тѳлѳѳлѳгч Б.Ерѳѳлт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн үе тэнгийн хүүхдүүддээ Тусгай Олимпийн хѳдѳлгѳѳн болон ѳѳрийнхѳѳ амжилт, туршлагын тухай танилцуулга хийж мэдээлэл ѳглѳѳ. Уулзалтыг Б.Ерѳѳлтийн чиглүүлэгч багш Г.Булган, “Best Buddies” олон улсын хѳтѳлбѳрийн зохицуулагч Г.Ариунаа нар зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Б.Ерѳѳлтийн ширээний теннисний дэмжин тоглогч Г.Бодь-Эрдэнэ оролцож, хэрхэн дэмжин тоглогч болсон түүх, туршлагаа хуваалцаж, дэмжин тоглогч нь оюуны бэрхшээлтэй тамирчдад ямар ѳѳрчлѳлт авчирч, нѳлѳѳлѳхѳѳс гадна ѳѳрѳѳ хэрхэн хѳгждѳг тухай ярилаа.

Уулзалтанд оролцсон тус сургуулийн 7-8-р ангийн сурагчид сонирхсон асуултуудаа асууж, спортоор хичээллэдэг зарим хүүхэд дэмжин тоглогч болох сонирхлоо илэрхийлж харилцан санал солилцлоо. Хүүхдүүдийн хувьд Тусгай Олимпийн тухай ойлголт анх удаа авч байгаагаа хэлж байсан нь ийм тѳрлийн арга хэмжээгээр дамжуулж Тусгай Олимпийн тухай олон нийтэд мэдээлэл түгээх, хүүхэд залуучуудад оюуны бэрхшээлтэй хүмүүс зарим талаараа ялгаатай ч хѳгжих боломжтой, хүсэл зорилготой байдаг гэдгийг ойлгуулах шаардлагатай гэдгийг харуулсан юм.

Уулзалтанд идэвхтэй оролцсон нийт сурагчид, хамтран ажилласан “Шавь” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Дорждэрэмд талархал илэрхийлье.

18157747_641787776020421_7595303789591076222_n18157606_641787119353820_1013432291743831250_n18157483_641787779353754_6743544838063969847_n18157238_641787682687097_9132221849699481676_n18119599_641787286020470_2830244264360276378_n18118932_641787126020486_5587557804649834924_n18118452_641787536020445_230559860395266011_n18010075_641787122687153_2967860649668033226_n

Big Thanks to Goyo Cashmere

Goyo Cashmere event

On May 13 2015, Goyo Cashmere Company successfully organized a Fundraising and Auction event to support the Special Olympics Athletes who are going to attend the World Special Olympics Summer Game in Los Angeles to be held on July 25 to August 3, 2015. Two Cashmere stores from May 13th to 31st contributed 20 percent of the sale price of each product sold. A total amount of 13,220,000 MNT was handed to the Special Olympics Mongolia. We would like express our deepest gratitude to the Goyo company leaders and marketing team.

 

АНУ-ын Лос Анжелес хотноо болох Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд оролцох Монголын тамирчин хүүхдүүдэд туслахаар, Гоёо ХХК нь 2015 оны 05 сарын 13-ны өдөр Ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, дуудлага худалдаа бүхий арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 05 сарын 13-31 хүртэлх хугацаанд өөрийн компаний Чандмань төв болон Цэнтрал таур дах нэрийн дэлгүүрүүдээр зарагдсан бүтээгдэхүүн бүрийн 20 хувь болох нийт 13220000 төгрөгийг Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд анх удаа Монголоос оролцох гэж буй оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхэд залуучуудад хандивлалаа. Гоёо компанийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.